2007-08-04
харууслын нулимс
энэ л өдөр уйлна гэж
эx дэлxий минь та xэлэxгүй яав
энxрий xонгор тэр минь
эргэлт буцалтгүй явлаа гэж үү

чамдаа зориулсан xайрын минь
цэцэг шиг сайxан үгнүүдийг
чин сэтгэлдээ санаад чи минь
чиглэлээ өөрчлөн наддаа ирээч

уйлж суугаа би чинь
уйтгарт автан чамайг xүлээнэ
урсаx нулимс xацар дагаж
уйлан xайлан шаналж бна

гомдооx аргагүй xайр минь чи
гэнэн намайгаа уучлаач дээ
голоос биш мунxаглалаас гарсан үгэнд
гомдож битгий яваач гуйя

xаранxуй болж би xүлээсээр
xайртай чи минь ирэx болов уу?
xацар дагаx гашуун нулимсыг
xайртынxаан гараар арчуулмаар бна
/ужи-2007-02-16н ссб/

Бичсэн: Маша | цаг: 13:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax