2013-2-4
Нэг л мэдэхэд ,,,
Цаг хугацаа харавсан сум шиг ямар хурдан өнгөрдөг юм бэ?гэж ээжийг найзуудтайгаа ярьж байхыг сонсож байсан миний хүүхэд нас саяхан юм шиг л санагдаж байна.Тэр үед надад цаг хугацаа өнгөрч өгдөггүй байлаа.Учир нь би гэдэг хүн 10н жилийн ахлах ангийн сурагч байсансан.Оюутан болж Улаанбаатар хот орохыг хүссэн миний сэтгэл хэтэрхий яарсандаа цаг хугацааг удааныг гайхаж байсан юм.Гэтэл би одоо төрсөн гэрээсээ гараад 10н жилийг ардаа үдэн айлын эхнэр болчихсон байдаг.Энэ л мөчид саяхны мэт харавсан сум шиг өнгөрсөн цаг хугацааг гайхаж суунадаа.Хэтэрхий хурдан юмаа цаг хугацаа...Саяхан л үүнийг ухаарч байна.Хүүхэд насандаа тоглож наадан хичээл ном гэсээр л ээж аавдаа ч туслахгүй явсаар оюутан болсонсон.Их сургуулийн оюутан болоод төрсөн гэртээ очиж бүтэн  нойр авалгүй явсаар л  нэг л мэдэхэд хүний эхнэр болчихоод өөрийн амьдралыг гэсээр эцэг эхээ ч халамжилах завгүй өдий хүрчихжээ.Алс хүний нутагт байгаа би санаа зовохоос өөр зүйл хийж чадахгүй юмдаа та нарынхаа төлөө.Нэг л мэдэхэд охин нь 30 нас дөхөж ээж та минь 50нас зооглож байгааг анзааралгүй явсаар таныхаа санчиганд буурал унсаныг анх харахадаа өөрийн эрхгүй хоолой зангирч нулимс унагаж билээ.Үргэлж л таныгаа залуу сайханаараа байгаа гэж бодож явсан охин тань өөрөө ээж болсоноо ч анзааралгүй хүүхэд шиг л тандаа аашилдаг байсансан.Би ээжээрээ үргэлж бахархаж үргэлж л ангийнхандаа гайхуулдаг байж билээ.Эцэг эхийн хурал болоход манай ангийн хүүхдүүд таныг харах гээд л бөөгнөрөөд л хэхэ.Ундрахын ээж иржийнэ Ундрахын ээж хөөрхөн гээд л шаагилддаг байж билээ.Та минь одоо ч тэр л хэвээрээ наддаа энэ дэлхий дээрхи хамгийн сайхан үлгэр жишээ миний хайртай ээж.Тандаа охин нь дэндүү их хайртай шүү.Цаг үргэлж хэлээд байж чаддаггүй ч хэмжээлшгүй их хайртай шүү тандаа.Та минь үр хүүхэд бидэндээ урт наслаж л хайрла ээжээ
Бичсэн: Маша | цаг: 02:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant